Ургамлын тос үйлдвэрлэх технологи


Хүн ургамлын тосыг жилд 9,6 кг-аас доошгүй хэмжээгээр хэрэглэх шаардлагатай гэсэн нормыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргажээ. Монгол улсын хувьд ургамлын гаралтай тос үйлдвэрлэдэггүй, 100 хувь импортын бүтээгдэхүүн тул өнөөдрийн байдлаар уг нормоос хоёр дахин бага хэмжээгээр хэрэглэдэг байна. Амьтны гаралтай өөх тос их хэмжээгээр хэрэглэх нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг бол ургамлын тос нь биед сайн шингэдэг, амин дэмийн шингэц, эд эсийн мембраныг  нөхөн сэргээх үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг эстроген ялгаруулахад дэмжлэг үзүүлдэг байна. Үүнээс үүдээд дэлхий нийт ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг хүнсэндээ түлхүү хэрэглэх болжээ.

Манай улс 2003 онд нийт 10,7 тонн ургамлын тосыг 8,3 сая ам доллараар авч байсан бол 2005 онд 13,7 тонн тосыг 10 орчим сая ам доллараар, харин 2010 онд 17,7 тонн тосыг 20,8 сая ам доллараар импортлон авсан байна.

Ургамлын тосыг гарган авахад ашиглагддаг үндсэн түүий эд нь тослог үрт ургамал бөгөөд тэгдээрийн дотроос наранцэцэг, хөвөнгийн ургамал, шар буурцаг, газрын самар, гич, гүнжид зэрэг ургамлын үр тос ихтэйгээрээ онцлогтой. Мөн тос хуримтлагддаг үр тариа (эрдэнэшиш) зарим төрлийн жимс (чацаргана)-гэний үр хөврөлөөс тос гарган авч болно.

Ургамлын тос гарган авах:

Тослог үрээс тос ялгаруулах аргыг шахах, нэвчүүлэх гэж хоёр хуваана. Шахах  арга нь өндөр даралтын хүчээр тослог үрийг механикаар шахаж тосыг нь ялгаруулдаг. Нэвчүүлэх арга нь тосыг уусгах авдаг бодис (бензин)-ын үйлчилгээнд үндэслэнэ. Энэ хоёр аргыг хослуулан хэрэглэж болдог. Тос гарган авахын тулд үрийг гаднын хольцоос нь цэвэрлэж, хальс, цөм хоёрыг нь тусгаарлан тослог түүхий эдийн эсийн ханыг эвдэхинй тулд янз бүрийн хийцийн няцлагчаар цөмийг бяцалж жижиглэнэ. Жижиглэгдсэн цөмийг хэмхдэс гэж нэрлэх бөгөөд тос нь төвөг багатайгаар бүрэн ялгарах нөхцөл бүрдэнэ.

 Шахах арга: Шахах аргыг халуун, хүйтэй гэж ялгана. Ургамлын тосны төрөлх үнэр амтыг тэр янзаар нь хадгалах шаардлагатай гэж үзвэл хүйтгээр шахах аргыг хэрэглэнэ. Энэ үед халуун ажиллагааг урьдчилан хийлгүй гарган авсан хэмхдэсийг шууд шахна. Хүйтэн аргаар шахаж гаргаж авсан тос халуун аргынхыг бодвол өнгө нь илүү саруул, үнэр амт нь сул байдаг. Мөн уурагт ба салст бодисууд шахах үед түүнд орох учир булингартай байх ба ийм тос хадгалалтад тэсвэр муутай. Энэ аргын дутагдалтай тал нь тос бүрэн ялгарч чаддаггүйд оршино.

Хэмхдэсийг чийглэж, халуун ажиллагаа явуулан шахах аргыг халуунаар шахах гэнэ. Энэ ажиллагааны мөн чанар нь хэмхдэс доторхи усны хэмжээг 10-12% болгох зорилгоор уураар чийглэн 80-90 градус хүртэл халаана. Халуун ажиллагаа хийхэд хэмхдэс доторх  ус нь гелийн фаз /эсийн сийвэнгийн уураг, нүүс ус зэрэг/-д хуваарилагдан түүнийг хөөлгөж, тос гелийн фа хоёрыг холбож байсан молекулын холбоосыг сулруулж, тосны хагасыг ялгаруулна. Дараа нь хэмхдэсийг 115-125 градуст дунджаар 5% орчим чийгтэй болтол хатаана. Энэ үед уураг нь үл эргэх тунадас /денатурац/-т шилжин, меланоидин үүсгэх урвал явагдан тосонд өвөрмөц үнэр, амт орж өнгө нь улам тод болдог.

Халуун аргаар шахаж гарган авсан тос маш тунгалаг байх бөгөөд энэ нь тунадасжсан уураг, салст бодис тосны фракцтай хамт ялгардаггүйтэй холбоотой. Ус болон агаарын хүчилтөрөгч байлцуулан өндөр хэмд удаан халаавал тос исэлдэх буюу задарч чанар нь муудах болно. Иймээс бүх төрлийн тослог үрийг уураар чийглэж халааж болохгүй. Жишээлэхэд гичний үрийн хэмхдэсийг усгүй халаахад синигрин гэдэг тиоглюкозидээс болж дэгдэмхий аллилийн гичний тос ялгарна. Шахах аргаар тос ялгаруулах процессыг өндөр даралтын хүчээр ажилладаг шахагч машинаар гүйцэтгэх бөгөөд нэг удаагийн, хоёр удаагийн шахалт гэж ялгана. Шахах арга нь шахдас (шаар)-т 7 хувь хүртэл хэмжээтэй тос үлдээдэг учир тосыг бүрэн ялгаруулж чаддаггүй гэж тооцогддог.

Нэвчүүлэх арга: Эдийн засгийн ач холбогдолтой, нилээд төгөлдөр аргад тооцогдоно. Үрийн тосыг бүрэн ялгаруулж гарган авч чадна. Энэ арга нь уусгагч бодис эсийн доторх тосонд нэвчдэг зарчим дээр үндэслэгджээ. Өөрөөр хэлбэл тос нь эсээс уусгагчид шилжинэ. Нэвчих процесс нь эсийн дотор болон гадна ижил хур шимтэй уусмал үүсэх хүртэл үргэлжлэнэ.

Тослог  түүхий эдийг няцалж эсийн дотор уусгагч нэвчих ажиллагааг хөнгөвчлөн нэвчүүлэх процессыг эхэлнэ. Нэвчүүлэлтийг тусгай аппаратад гүйцэтгэх бөгөөд бензинд ууссан тосыг ялган шинэ бензинээр сэлбэж түүхий эдээс тосыг нь ялгаруулна. Бензинээс тосыг ялгахдаа эхлээд хурц уураар үйлчлүүлэн дараа нь усны уураар нэрнэ. Ингэхэд тосноос бензин бараг бүрэн зайлна. Нэвчүүлэх аргаар ялгаруулсан тосны шахдаст нэг хувь орчим тос үлдэнэ.

Сүүлд нэмэгдсэн үйлдвэр
  • Бөөрөнхий мах үйлдвэрлэгч бичил машин

    Бөөрөнхий мах үйлдвэрлэгч бичил машин

    Амтлаг хүнс

    Дэлгэрэнгүй
  • Газар өрөмдөгч ухагч машин

    Газар өрөмдөгч ухагч машин

    Туслах материал

    Дэлгэрэнгүй
  • Алт баяжуулагч төхөөрөмж

    Алт баяжуулагч төхөөрөмж

    Эрдэс баялаг

    Дэлгэрэнгүй
  • Алт цианиджуулалт тоног төхөөрөмж

    Алт цианиджуулалт тоног төхөөрөмж

    Эрдэс баялаг

    Дэлгэрэнгүй
  • Соруул үйлдвэрлэгч машин

    Соруул үйлдвэрлэгч машин

    Резин, хуванцар.

    Дэлгэрэнгүй
  • Хиам Зайдас хийх бичил машин

    Хиам Зайдас хийх бичил машин

    Амтлаг хүнс

    Дэлгэрэнгүй
  • Шар Айраг исгэх сав /1000л/

    Шар Айраг исгэх сав /1000л/

    Ус,ундаа,тос

    Дэлгэрэнгүй
  • Бага оворын цахилгаан хөрөө

    Бага оворын цахилгаан хөрөө

    Ойн аж ахуй

    Дэлгэрэнгүй
  • Метал огтлогч бичил машин

    Метал огтлогч бичил машин

    Ажил үйлчилгээ

    Дэлгэрэнгүй
  • Жижиг хэмжээний мод хагалагч, бэлтгэгч машин

    Маш сайн чанарын материалаар хийгдсэн

    Ойн аж ахуй

    Дэлгэрэнгүй
  • Сүүний Машин

    3-60 хүртэлх тонн багтаамжтай,

    Ус,ундаа,тос

    Дэлгэрэнгүй
  • Зөөлөн ариун цэврийн цаас үйлдвэрлэгч машин

    Зөөлөн ариун цэврийн цаас үйлдвэрлэгч машин

    Дахин боловсруулах үйлдвэр

    Дэлгэрэнгүй
  • Автомат цаас зүсэгч

    Автомат цаас зүсэгч

    Хэвлэх үйлдвэр

    Дэлгэрэнгүй
  • 4 дугуйт ачигч /4WD /

    Дугуйт ачигч

    Туслах материал

    Дэлгэрэнгүй
  • Хуурай цэвэрлэгээний машин

    Хуурай цэвэрлэгээний машин

    Ажил үйлчилгээ

    Дэлгэрэнгүй
  • Олон улсын арьс шир, үслэг эдлэл, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн 2014

    11 дахь удаагийн олон улсын арьс шир, арьсан болон үслэг эдлэлийн үзэсгэлэн 2014

    Үзэсгэлэн

    Дэлгэрэнгүй
  • Аяга таваг угаагч автомат машин

    Энэхүү аяга таваг угаагч машин нь таны ажлыг бүрэн хөнгөвчилсөн, хэрэглэхэд тун хялбар бүрэн автомат

    Ахуй хэрэглээ

    Дэлгэрэнгүй
  • Ясны гурил, тос, загасны гурил гаргах няцлах үйлдвэр

    Уг төхөөрөмж нь ясны гурил, тос, загасны гурил гаргах няцлах зориулалттай. Шувуу, мал, загасны ясыг

    Тэжээл, бордоо

    Дэлгэрэнгүй
  • Чихэр савлагч машин

    Энэхүү төхөөрөмж нь бүрэн автомат чихэр савлах төхөөрөмж юм. Компютерийн удирдлагатай, дамтамж....

    Сав, баглаа, боодол

    Дэлгэрэнгүй
  • Тамга хэвлэх төхөөрөмж

    Энэхүү үйлдвэр нь төрөл тамга, медаль зэрэг хийх зориулалттай үйлдвэрийн төхөөрөмжүүд юм.

    Хэвлэх үйлдвэр

    Дэлгэрэнгүй

© Бүх эрх хуулиар хамгаалагдсан болно. Вэб сайтын дизайн, програмчлалыг XacSoft.mn