ТУРШЛАГА

2013-08-23

Оёдлын тоног, төхөөрөмж


Танилцуулга

 

“Шинэд” ХХК нь 2003 оноос хүнсний дэлгүүр болон оёдлын чиглэлээр үйл ажиллагаа эхэлж, 2006 оноос шинэ зууны шилдэг технологи, дэлхийн шилдэг брэнд болсон “SINGER” (АНУ), “PFAFF” (Герман) оёдлын машины болон оёдлын дагалдах хэрэгсэл болон бусад оёдлын барааны “PRYM” (Герман) брэндийн Монгол дахь албан ёсны онцгой эрхт борлуулагч болон ажиллаж байна.

 

Дээрхи брэндийн бараа бүтээгдхүүнээс гадна хэрэглэгчдийн хүсэлтээр бусад орны Японы Baby Lock, Хятад Германы хамтарсан Jack, Хятадын шилдэг брэнд Gemsy, Shanggon болон бусад брэндүүдийн оёдлын машиныг захиалгаар Монголын зах зээлд нийлүүлдэг хамгийн анхны оёдлын машины худалдаа эрхэлсэн туршлагатай компани юм.

 

Сургалт

 

Монголд оёдол хатгамал, гар урлалын чиглэлээр төрөл бүрийн богино хугацааны сургалтуудыг явуулахын зэрэгцээ оёдлын машины засварчин бэлтгэх, оёдлын машин ашиглахтай холбогдсон бүх төрлийн зөвлөгөө өгч сургалт явуулдаг. 2010 оноос эхлэн МХАҮТ-тай хамтран ажлын байр бий болгоход чиглэсэн оёдлын чиглэлээр байнгын сургалт зохион байгуулж хамтран ажиллаж байна. 2009 онд аймаг орон нутгаас нийт 22 хүнийг оёдлын машины засварчны сургалтанд хамруулж орон нутагт оёдлын машин засах, тэднийг орлоготой байх нөхцлийг бүрдүүлэв.

 

2010 онд Үйлдвэр Урлалын сургууль болон Урлах Эрдэм дээд сургуульд тус бүр 10 гаруй сая төгрөг бүхий өртөгтэй Singer кабинет өөрийн зардлаар байгуулж сурагч оюутнуудыг сүүлийн үеийн өндөр технологи бүхий оёдлын тоног төхөөрөмж дээр дадлагажин суралцах бололцоог нээн өгч нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна.

 

Тус компани нь Монголын зах зээлд “Singer”-ийн ахуйн 30 гаруй төрөл, үйлдвэрлэлийн  болоод тусгай зориулалтын 140 гаруй төрлийн оёдлын машинаас гадна оёдол хатгамлын утас, хайч зүү, бусад олон төрлийн сайн чанарын дагалдах барааг байнга нийлүүлдэг билээ. Борлуулсан бараандаа 1 жилийн баталгаа өгч цаашдын засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслээр найдвартай ханган хэрэглэгчдийн итгэлтэй түнш болон ажилласаар ирлээ.

 

Шинэд компани “Хас” болон “ХААН” банктай хамтран 100 хувь лизингийн үйлчилгээгээр сүүлийн үеийн дэвшилт технологи бүхий оёдлын машинтай болох боломжийг хэрэглэгчдэд олгож байна.

 

Түнш компани

 

Оёдлын машины дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч,нийлүүлэгч SVP WORLDWIDE-ийн товч танилцуулга

 

Монгол дахь албан ёсны дистербютор Шинэд ХХК

 

1851 онд Исаак Меритт Зингер хэрэглээний оёдлын машин бүтээлээ. Энэ бүтээлийг Британийн технологийн түүхч, доктор Лий Жозэф “Хүмүүний амьдралыг өөрчилсөн Аугаа Дөрвөн Шинэчлэл”-ийн нэг хэмээн нэрлэжээ.

 

 

1853 онд Зингерийн анхны оёдлын машинууд Нью-Йорк хотод үйлдвэрлэгдэж эхэллээ.  Хоёр жилийн дараа гэхэд Зингерийн оёдлын машин нь Парист зохион байгуулагдсан Дэлхийн Үзэсгэлэн Худалдааны тэргүүн байрын шагнал авлаа.  Тэр жилдээ Эдвард Кларк лийзингээр оёдолын машин худалдан авах санаа сэдсэн бөгөөд энэ нь хэсэгчлэн төлбөрөө хийх эсвэл дарамт багатай төлбөрийн схем зэргийн нэг хэлбэр байсан юм.  

 

 

Дараагийн 10 жилийн туршид Singer нийт 22 патент эзэмших болж, борлуулалт нь жилийн 20 мянгад хүрлээ.  1867 онд Зингер нь АНУ-аас гадна Шотландын Глазго хотод үйлдвэрээ нээж, АНУ-ын анхны аж үйлдвэрийн олон улсын компани болсон.  1880 он гэхэд Singer-ийн дэлхий даяарх борлуулалт 250 мянга давж,  улаан өнгөтэй “S” барааны тэмдэг анхлан хэрэглэж эхэллээ.

 

 

Уг барааны тэмдэг нь хамгийн түгээмэл шошиго болон түгсэн билээ.

 

1889 онд Зингер анхны энгийн хэрэглээний цахилгаан оёдлын машин үйлдвэрлэсэн.  19 дүгээр зууны сүүл гэхэд борлуулалтын нийт хэмжээ 1.35 сая болтлоо нэмэгдлээ.  20 дугаар зуунд Зингерын бизнес түргэн өргөжиж ялангуяа, дэлхийн 2 дугаар дайны дараа улам эрчимжсэн байна.  Оёдол, материалын шаардлагыг даган олон төрлийн машин бүтээгдсэн билээ. 

 

1908 онд Нью-Йоркийн Бройдвэй-149 хаягтай Singer-ийн Байшин ашиглалтад орлоо.  Энэ барилга ашиглалтад орохдоо дэлхийн хамгийн өндөр барилга төдийгүй, анхны тэнгэр баганадсан байшин болсон юм.  Зингер байшин нь 47 давхар,  186.5 метрийн өндөртэй.  Энд 54 жилийн туршид Singer Компанийн Удирдлагын төв байрлаж байсан. 

 

1960 оноос Singer үйл ажиллагаагаа улам бүр хөгжүүлж эхэллээ.  Singer Аполлогийн Саранд Буух төсөлд болон сансрын олон төслүүдэд оролцож ирсэн юм.  Singer-ийн нийт үйлдвэрлэлийн тал нь ийм чиглэлд зориулагдаж байлаа. Singer нь 37 гаруй мянган дэлгүүртэй болон өргөжсөнөөс гадна агааржуулагч, телевизор, видео аудио аппарат, тоос сорогч, угаалгын машин, хөргөгч, сэнс, бусад гэр ахуйн тавилга, бусад барааны бизнесээ эхлэх болсон. 

 

Эрх чөлөөний хөшөө Singer-ийн эхнэр Isabella-ийн төрхөөр хийгдсэн байдаг

 

1975 онд Singer үйлдвэрлэлийн зориулалттай оёдлын машин хийж эхэлсэн.  Эдний дотроос Риган- Singer нийтэд дотно танил болсон. 

 

1994 оны 11 сарын 10-нд БНХАУ-ийн Шанхай Минханы Эдийн засаг, Технологийн Хөгжлийн Бүсэд 20 сая долларын хөрөнгө оруулалт хийж үйлдвэр байгуулсан.  Түүнээс хойш үйлдвэрлэлийн зориулалттай  20 гаруй төрлийн оёдлын машин бүтээсэн бөгөөд тэдгээр нь дотоод, гадаадын хэрэглэгчдээс өндөр үнэлэлт аваад байна. 

 

2001 онд Зингер 150 жилийнхээ ойг тэмдэглэж энэ үеэрээ гэр ахуйн хэрэглээний оёдол, хатгамлын дэлхийн хамгийн дээд хэмжээний системийг танилцууллаа. Тэр нь QUANTUM XL-5000 (одоо XL-6000 гараад байна) болно. Энэ машин үнэхээр гайхамшигтай чадваруудтай юм.  

 

2005 оноос хойш Зөвхөн заримаас нь дурьдахад бүрэн автоматжуулсан утас сүвлэх систем, цоо шинэ челнокийн систем, утсаа автомат сүвлэдэг челнок, компьютерийн хяналттай утас хэмжилт, автомат утас солигч гэх мэт юм.  Ер нь энэ систем нь мэргэжлийн оёдлын ирээдүйн үндсэн хэрэглээ бөгөөд одоогоор зах зээл дээр байгаа хамгийн хэрэглэхэд хялбар, хамгийн хүчирхэг нь болоод байна.

 

Singer-нь Шведийн Германы PFAFF®, брэндийг худалдан авч нэгтгэснээр Singer Компанийг оёдлын машины дэлхийн хамгийн том нийлүүлэгч болгосон билээ.

 

SINGER нь олон төрлийн оёдлын машин, дагалдах хэрэглэл (зүү, хайч, бүх төрлийн оёдлын машины сэлбэг,…) үйлдвэрлэдэг юм.  Стратегийн хувьд ач холбогдолтой гэсэн үүднээс үйлдвэрлэл нь БНХАУ, Бразилд төвлөрч дэлхийн 190 гаруй оронд борлуулалт хийж байна.

 

1851 оноос хойш Singer гэдэг нэр нь оёдол гэсэн үгтэй ижил утгатайгаар хэрэглэгдэж ирсэн гэхэд болно.  Энгийн хэрэглээ, бүтэц, бүтээлч шинэчлэлтийн сэтгэлгээ Singer-ийн хэв шинжийг анхнаас нь тодорхойлж байсан бөгөөд өнөө ч бид оёдлын бүхий л шатанд зориулсан бүтээл гаргахдаа энэ сэтгэлгээгээ бүрэн өвлөж ирсэн.

 

Бид их олон анхны гэсэн тодотголтой бүтээлийн баяр тэмдэглэж ирсэн.  Үүнд анхны зиг-заг машин, анхны электрон машин орно.  Харин одоо бид анхны гэртээ хэрэглэж болох оёдол, хатгамалын хамгийн дээд хэмжээний системийг хэрэглэгчдэдээ хүргэлээ.

 

Шинэд ХХК-ийн дэлгүүр

 

 

 

 

 

 

 

БГД, 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 26-р байр

 

 

Утас: 21-254091

Факс: 976-21-254091

И-мэйл: Shined@magicnet.mn

Вэб сайт: shined.mn

Хаяг: Улаанбаатар хот, БГД 2-р хороо, Энх тайвны өргөн чөлөө, 26-р байр

Танд манай НИЙТЛЭЛ таалагдаж байвал LIKE дараарай!
Танд манай ВЭБСАЙТ таалагдаж байвал LIKE дараарай!
Сүүлд нэмэгдсэн үйлдвэр
  • Бөөрөнхий мах үйлдвэрлэгч бичил машин

    Бөөрөнхий мах үйлдвэрлэгч бичил машин

    Амтлаг хүнс

    Дэлгэрэнгүй
  • Газар өрөмдөгч ухагч машин

    Газар өрөмдөгч ухагч машин

    Туслах материал

    Дэлгэрэнгүй
  • Алт баяжуулагч төхөөрөмж

    Алт баяжуулагч төхөөрөмж

    Эрдэс баялаг

    Дэлгэрэнгүй
  • Алт цианиджуулалт тоног төхөөрөмж

    Алт цианиджуулалт тоног төхөөрөмж

    Эрдэс баялаг

    Дэлгэрэнгүй
  • Соруул үйлдвэрлэгч машин

    Соруул үйлдвэрлэгч машин

    Резин, хуванцар.

    Дэлгэрэнгүй
  • Хиам Зайдас хийх бичил машин

    Хиам Зайдас хийх бичил машин

    Амтлаг хүнс

    Дэлгэрэнгүй
  • Шар Айраг исгэх сав /1000л/

    Шар Айраг исгэх сав /1000л/

    Ус,ундаа,тос

    Дэлгэрэнгүй
  • Бага оворын цахилгаан хөрөө

    Бага оворын цахилгаан хөрөө

    Ойн аж ахуй

    Дэлгэрэнгүй
  • Метал огтлогч бичил машин

    Метал огтлогч бичил машин

    Ажил үйлчилгээ

    Дэлгэрэнгүй
  • Жижиг хэмжээний мод хагалагч, бэлтгэгч машин

    Маш сайн чанарын материалаар хийгдсэн

    Ойн аж ахуй

    Дэлгэрэнгүй
  • Сүүний Машин

    3-60 хүртэлх тонн багтаамжтай,

    Ус,ундаа,тос

    Дэлгэрэнгүй
  • Зөөлөн ариун цэврийн цаас үйлдвэрлэгч машин

    Зөөлөн ариун цэврийн цаас үйлдвэрлэгч машин

    Дахин боловсруулах үйлдвэр

    Дэлгэрэнгүй
  • Автомат цаас зүсэгч

    Автомат цаас зүсэгч

    Хэвлэх үйлдвэр

    Дэлгэрэнгүй
  • 4 дугуйт ачигч /4WD /

    Дугуйт ачигч

    Туслах материал

    Дэлгэрэнгүй
  • Хуурай цэвэрлэгээний машин

    Хуурай цэвэрлэгээний машин

    Ажил үйлчилгээ

    Дэлгэрэнгүй
  • Олон улсын арьс шир, үслэг эдлэл, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн 2014

    11 дахь удаагийн олон улсын арьс шир, арьсан болон үслэг эдлэлийн үзэсгэлэн 2014

    Үзэсгэлэн

    Дэлгэрэнгүй
  • Аяга таваг угаагч автомат машин

    Энэхүү аяга таваг угаагч машин нь таны ажлыг бүрэн хөнгөвчилсөн, хэрэглэхэд тун хялбар бүрэн автомат

    Ахуй хэрэглээ

    Дэлгэрэнгүй
  • Ясны гурил, тос, загасны гурил гаргах няцлах үйлдвэр

    Уг төхөөрөмж нь ясны гурил, тос, загасны гурил гаргах няцлах зориулалттай. Шувуу, мал, загасны ясыг

    Тэжээл, бордоо

    Дэлгэрэнгүй
  • Чихэр савлагч машин

    Энэхүү төхөөрөмж нь бүрэн автомат чихэр савлах төхөөрөмж юм. Компютерийн удирдлагатай, дамтамж....

    Сав, баглаа, боодол

    Дэлгэрэнгүй
  • Тамга хэвлэх төхөөрөмж

    Энэхүү үйлдвэр нь төрөл тамга, медаль зэрэг хийх зориулалттай үйлдвэрийн төхөөрөмжүүд юм.

    Хэвлэх үйлдвэр

    Дэлгэрэнгүй

© Бүх эрх хуулиар хамгаалагдсан болно. Вэб сайтын дизайн, програмчлалыг XacSoft.mn