ЗӨВЛӨГӨӨ

2013-05-13

Ургамлын тосны цэвэрлэгээ (үргэлжлэл)


Гарган авсан ургамлын тосонд төрөл бүрийн механик хольц, уураг, салст, үнэрт ба будагч бодис агуулагдахаас гадна тосны задралын бүтээгдэхүүн  (чөлөөт тосон хүчил исэлдүүлэгчүүд) байдаг. Эдгээрийн олонхи нь тосонд өвөрмөц өнгө, үнэр, амт оруулна. Хүнсний зорилгоор ашиглагдах тос саармаг байх ёстой. Удаан хугацаатай хадгалагдахаар зориулагдсан тосонд ус, уураг, салст, бусад бодит байх ёсгүй. Эдгээр бодис бичил биетэн хөгжих тэжээлт орчныг бүрдүүлнэ.

Ургамлын тосны цэвэрлэгээ нь чанарын үзүүлэлтэд муу нөлөө үзүүлдэг хольц бодисуудыг  зайлуулах зорилгоор хийгдэнэ. Тосны зориулалтыг харгалзан янз бүрийн аргаар цэвэрлэгээг бүрэн буюу хагас хийнэ. Цэвэрлэх аргын үндэс нь физик-химийн процесс юм. Бүрэн цэвэрлэгээ хийх үндсэн ажиллагаа нь механик цэвэрлэгээ, усан цэвэрлэгээ, шүлтээр боловсруулах, цайруулах, үнэр амтын цэвэрлэгээ хийх гэсэн процессоос бүрдэнэ.

Механик цэвэрлэгээ: Тосон дотор байгаа хөвмөл зүйлийг шүүлтүүрээр буюу ценрфугээр ялгаж шүүх ажиллагаа юм.

Усан цэвэрлэгээ: Тосноос уураг, салст, фосфатид зэрэг бодисыг ялгах зорилгоор энэ ажиллагааг хийнэ. 60 градус хүртэл халаасан тосон дотуур 1% буюу 3% хоолны давсны уусмал бүхий халуун усыг сарниулсан байдлаар нэвтрүүлэхэд дээрх бодисууд хөөж, тунадас болж бууна. Үүний дараа тосыг шүүж цэвэрлэнэ.

Цайруулалт: Тосноос будагч бодисуудыг зайлуулахын тулд цайруулагч хийнэ. Цайруулагч бодис нь нөсөө бодисыг шингээр авч тогтоон барих чадвартай нунтаг шавар байна. Цайруулагч материалд гумбрин, флоридин гэдэг цагаан шавар, мөн модны идэвхжүүлсэн нүүрс гэдэг зүйлүүд орно. Цайруулагч шаврыг 300-400 градуст урьдчилан улайсгах буюу хүхрийн хүчлээр боловсруулна. Ингэснээр түүнд байсан хольц, гаднын үнэр нь арилж, будагч бодисыг шингээх бүтэц нь сайжирдаг байна.

Цайруулагч нунтгийг тосонд 1% хэмжээтэй хийж, 100 градус хүртэл халааж, байнга хутган 30 минут үргэлжлүүлэн нөсөө бодисыг шингээж авсан үед нь шахагч шүүлтүүрээр шүүн тосноос тусгаарлана. Үнэр амтны цэвэрлэгээг дезодоратор гэдэг тусгай аппаратаар гүйцэтгэнэ. Энэ аппаратад 170-230 градус хүртэл халаасан тосон дотуур хурц уурыг ёроолоос нь оруулахад аппаратын дээд хэсэгт  тосны жижиг дуслууд үсчиж, түүнд байсан үнэрт бодисууд ууртай хамт ууршина.

Тосыг цэвэрлэх үед физиологийн ач холбогдолтой дагалдах бодисууд алдагдан бэлэн бүтээгдэхүүний тэжээллэг чанарыг бууруулдаг. Иймээс жижиглэн худалдаанд нийлүүлж байгаа тосонд бүх төрлийн цэвэрлэгээ хийдэггүй.

 

Танд манай НИЙТЛЭЛ таалагдаж байвал LIKE дараарай!
Танд манай ВЭБСАЙТ таалагдаж байвал LIKE дараарай!
Сүүлд нэмэгдсэн үйлдвэр
  • Бүрэн автомат, өндөр хурдтай хуванцар гялгар уут үйлдвэрлэгч машин

    Энэхүү машин нь төрөл бүрийн гялгар уутыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Минутанд 440 ширхэг

    Сав, баглаа, боодол

    Дэлгэрэнгүй
  • Хуванцар аяга үйлдвэрлэгч машин

    Бид бүх төрлийн хуванцар ,цаасан аяга, түүний таг таглаа, болон соруулыг хийж байна. Энэ нь бүрэн а

    Ус,ундаа,тос

    Дэлгэрэнгүй
  • Хуурай сүүний үйлдвэр

    Зарим арга нь эхлээд вакуум торхонд ууршуулж өтгөрүүлсэний дараа хатааж нунтаг болгодог бол зарим...

    Амьтны гаралтай

    Дэлгэрэнгүй
  • Үхэр нядлах, үхэрийн мах бэлдэх цех\өдөрт 10 үхэр\

    Уг цех нь манайх шиг мал аж ахуй хөгжсөн орон болон тэр дундаа хөдөө орон нутагт маш тохиромжтой...

    Амьтны гаралтай

    Дэлгэрэнгүй
  • Хүнсний ногоо боловсруулах үйлдвэр

    Энэхүү төхөөрөмж олон жилийн туршлага дээр үндэслэн сайжруулсан техналогиоор үйлдвэрлэсэн төхөөрөмж

    Байгалийн гаралтай

    Дэлгэрэнгүй
  • Явган замын чулуун хавтангийн үйлдвэр

    Энэхүү үйлдвэр нь явган замын төрөл бүрийн өнгө, загвар бүхий гоёмсог чулуун хавтан үйлдвэрлэдэг ...

    Замын материал

    Дэлгэрэнгүй
  • Паркетан хавтангын үйлдвэр (хаалга шал)

    Уг үйлдвэр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинэ техналогиор PVC、PP、PE、 PS зэрэг хуванцар...

    Барилгын материал

    Дэлгэрэнгүй
  • Дөрвөн өнгөөр хэвлэх машин

    Энэхүү хэвлэх машин нь дөрвөн өнгөөр нэхээсгүй даавуу, гялгар уут, цаас хулдаас зэрэг материал дээр.

    Хэвлэх үйлдвэр

    Дэлгэрэнгүй
  • Уут болон шуудайны иж бүрэн үйлдвэр

    Энэхүү үйлдвэр нь төрөл бүрийн уут шуудай үйлдвэрлэх түүхий эдийг нэхэж бэлдэхээс эхлээд түүхий ...

    Нэхмэл сүлжмэл

    Дэлгэрэнгүй
  • Оёдлын үйлдвэр

    Уг төхөөрөмжүүд нь оёдлын үйлдвэрийн гол машинууд юм...

    Нэхмэл сүлжмэл

    Дэлгэрэнгүй
  • Шахмал түлшний үйлдвэр 1000 кг

    Энэхүү үйлдвэр нь модны үртэс, хаягдал өвс зэргийг ашиглан шахаж нягтруулсанаар шаталтыг удааршуулах

    Ойн аж ахуй

    Дэлгэрэнгүй
  • Модон хаалганы үйлдвэрийн шугам

    Уг үйлдвэрийн шугам нь модон хавтан, ашиглан хаалга хийх зориулалттай бөгөөд захлах хөрөө, бүрэн...

    Ойн аж ахуй

    Дэлгэрэнгүй
  • Бөөрөнхий мах үйлдвэрлэгч бичил машин

    Бөөрөнхий мах үйлдвэрлэгч бичил машин

    Амтлаг хүнс

    Дэлгэрэнгүй
  • Газар өрөмдөгч ухагч машин

    Газар өрөмдөгч ухагч машин

    Туслах материал

    Дэлгэрэнгүй
  • Алт баяжуулагч төхөөрөмж

    Алт баяжуулагч төхөөрөмж

    Эрдэс баялаг

    Дэлгэрэнгүй
  • Алт цианиджуулалт тоног төхөөрөмж

    Алт цианиджуулалт тоног төхөөрөмж

    Эрдэс баялаг

    Дэлгэрэнгүй
  • Соруул үйлдвэрлэгч машин

    Соруул үйлдвэрлэгч машин

    Резин, хуванцар.

    Дэлгэрэнгүй
  • Хиам Зайдас хийх бичил машин

    Хиам Зайдас хийх бичил машин

    Амтлаг хүнс

    Дэлгэрэнгүй
  • Шар Айраг исгэх сав /1000л/

    Шар Айраг исгэх сав /1000л/

    Ус,ундаа,тос

    Дэлгэрэнгүй
  • Бага оворын цахилгаан хөрөө

    Бага оворын цахилгаан хөрөө

    Ойн аж ахуй

    Дэлгэрэнгүй

© Бүх эрх хуулиар хамгаалагдсан болно. Вэб сайтын дизайн, програмчлалыг XacSoft.mn